Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Мөрдөн байцаалтын шатанд байгаа

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье.

Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Авлига, албан тушаал, төрийн өндөр албан тушаалтнууд, Нүүрсний болон тусгай сангийн тодотголтой холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647572
0 эможи

keyboard_arrow_up