ШҮҮХ: Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй
2023 оны 5 сарын 29
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй байна. Шүүх байгууллагаас тус хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүлээн аваагүй" гэв.
Ташрамд дарахад, С.Батдөлийн хэрэгт холбоотой гэх 10 гаруй хүнийг яллагдагчаар татах болсон талаар бид өмнө мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647571
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс