НОЦТОЙ: Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2023 оны 5 сарын 29

Өчигдөр /2023.05.28/ бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөж, цогцсыг нь айлын жорлонд хаясан байж болзошгүй хэрэг гарсан байна.

Хохирогч 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд бололтой гэсэн дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид очиж цогцсыг гаргасан байна. 

Тодруулбал, найман настай эмэгтэй Б-г нэг метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргажээ.

Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Албан бус мэдээгээр хэргийн газар цусанд будагдсан байсан бөгөөд охиныг хүчирхийлсэн байх магадлалтай байгаа аж.

Тиймээс энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноодог.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
1
angry an post
6
647568
16 эможи

хүн бай
2023-05-29 19:01
цаазла
Зочин
2023-05-29 13:39
Бүх насаар нь хорьж улсын мөнгөөр хооллож байхаар цаазын ялыг сэргээж иймэрхүү гаж юмнуудыг цаазаар авч баймаар юм. Ядаж бусдад сургамж болно.
Зочин
2023-05-29 12:39
Цаазын ялыг сэргээ
Зочин
2023-05-29 11:53
Өчиггүй тэлж ал
keyboard_arrow_up