Замын-Үүдэд байрлах үйлдвэрээс техникийн газ алдагдаж, оршин суугчдад үнэртжээ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Замын-Үүд суманд газ алдсан, улмаар сумын оршин суугчдад үнэртсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Тэгвэл энэ талаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй ТЖАЙ компанийн зүгээс "Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр манай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан.

Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул сумын иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусаж үйлдвэрлэлээ зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно" хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647551
0 эможи

keyboard_arrow_up