СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 настай эрэгтэй жолоочийг зодож, машиныг нь дээрэмдэн зугтжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсан байна. Хэрэгтнийг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.









