Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээх ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАНА

админ
2023 оны 5 сарын 26

Arslan.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, баталлаа.

Тодруулбал, тус төлөвлөгөөнд:

  • Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох
  • Орон нутгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх 64 товчоо байгаагаас 13 нь камерын хяналттай бөгөөд энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулахаар төлөвлөөд буй. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх гэхээс илүүтэй жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгах, аюул ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Цаашид бүх шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулах шаардлагатай гэлээ. 
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг чангатгах,
  • Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
  • Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдсан байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд 25 000 зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас баржээ.

Тус зөвлөл зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зорьж байна. Түүнчлэн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох нь чухал гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
647479
13 эможи

Зочин
2023-05-29 08:07
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санаатайгаар хүний амь насанд халдахыг завдсан зүйл анги.10 саяар торгох буюу 1.6 жил хорих ялаар шийтгэ.
A
2023-05-28 15:10
.
Энгүүн
2023-05-28 05:55
Товчоод гэж машин очерлуулахаас өөр ид шидгүй баахан хайрцагнууд байх юмаа, үйлчилгээг нь сайжруулаач. Ажилгүй энэ Зөвлөл гээч торгох л юмаа ярихаас, иргэдэд яаж үйлчлэх вэ гэдгээ ярьдаггүй, мудакууд шүү.
Зочин
2023-05-27 13:36
Erguu erh barigchtai uchir ene juram sul bgaa yum
zochin
2023-05-27 13:31
nasaar ni joloodoh erh hasaad shorond horih heregtei shd
keyboard_arrow_up