ШУУРХАЙ: Улсын арслан Э.Оюунболдоос ДОПИНГ илэрчээ

2023 оны 5 сарын 26

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд,  бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй хийх  нээлттэй уулзалт яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байна. 

Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Үзэсгэлэн болгогч усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Түүний мэдээлж буйгаар Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647472
0 эможи

keyboard_arrow_up