Туул голын зарим хэсгээр хүчил төрөгчийн горим алдагдсан, онцгой ИХ БОХИРДОЛТОЙ байна

админ
2023 оны 5 сарын 26

Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул голын усны чанарын төлөв байдлыг судалжээ.

Туул голын усанд 2023 оны 4 дүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт хотоос дээш болон хот орчимд 75.6-117.5 мкСи /см; хотоос доош хэсэгт 70.8-1032.1 мкСи/см-т хэлбэлзэж байна. Байгалийн ерөнхий эрдэсжилт хэмжээгээр хотоос дээш хэсэгт “Бага” эрдэсжилттэй ангилалд байгаа ба хотоос доош хэсэгт “Маш их эрдэсжилттэй” үнэлэгдэж байна.

Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дооших Сонгино доод цэгээс Сонгино доод, Хадан хясаа цэгийн орчимд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас 0.30 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 21.1-85.3 дахин, аммонийн азот /NH4-/-ын агууламж 39.6-41.4 дахин; эрдэс фосфор /P/-ын агууламж 16.3-23.6 дахин давж, хүчил төрөгчийн горим алдагдаж онцгой их бохирдлын түвшинд ажиглагдаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647471
0 эможи

keyboard_arrow_up