“Камертон“ хамтлагийн дуучин Эба ХААДС-аас 1.2 тэрбумыг аваад, ТӨЛӨӨГҮЙ
Засгийн газрын "Шил" ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмижх сангийн (ХААДС) мэдээллийг ил болгоод байгаа билээ.
Тэгвэл "Камертон" хамтлагийн дуучин Эба буюу Б.Эрдэнэбатын "Монгол газар шим" ХХК ХААДС-гаас 2009 оноос хойш таван удаа зээл авчээ. Таван удаагийн зээлийн нийт дүн нь 1 ТЭРБУМ 281 САЯ төгрөг бөгөөд өнгөрсөн 14 жилийн хугацаанд ердөө 100 сая төгрөгийг л буцаан төлсөн нь ил болоод байна.
"Монгол газар шим" ХХК нь өнөөдрийн байдлаар 1 ТЭРБУМ 181 сая төгрөгийг буцаан ТӨЛӨӨГҮЙ зөрчил илэрчээ. Эзэнгүй төр шиг өнөөдрийг хүртэл хугацаанд Эбагийн "угжны хурга" болсон компаниудад ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь шудрага биш юм.
Энэ мэт бусдын баялаг бүтээх биш төрийн, тусгай сангийн мөнгийг авч, эргэн төлдөггүй хүмүүсээс болж Монголд өнөөдөр эдийн засгийн болон засаглалын хямрал нүүрлээд байгааг сануулья!
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗАСГИЙН ГАЗРААС ИЙМЭРХҮҮ КОМПАНИУД, ЭЗДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ИРГЭД ШААРДАЖ БАЙНА!









