ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр/2023.05.25/ 29 дэхь өдрөө үргэлжилж байна.

Улсын яллагч: "Мөрдөгчийн танилцуулга дээр Газ импорт компанийн танилцуулга бий. Мягмардорж 100 хувийн хувьцаа эзэмшигч. Үйл ажиллагаа нь гадаад худалдаа. 2012-2017 онуудын хооронд Х тайлан гаргаж байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Багахангай дүүрэгт хаягдал батерей дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд Х тайлан гаргаж байсан компани.

Хөгжлийн банкнаас 2018 оны нэгдүгээр сарын 4-нөөс өдрөөс 10-ны өдөр хүртэл 4 тэрбум 881 сая 220 мянга 652 төгрөгний зээл авчээ.

Тухайн компани нь төсөл хэрэгжүүлнэ гэж Хөгжлийн банканд хандахдаа үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэг хүний эзэмшлийн мөн Х тайлан гаргаж байсан компани.

Газ импорт нь компани нь Хөгжлийн банкнаас 4 тэрбум 857 сая 553 мянга 666 төгрөгийн зээл авснаас зориулалтын дагуу 2 тэрбум 320 сая 533 мянга 49 төгрөгийг баримтаар зарцуулжээ. Зөрүү 2 тэрбум 547 сая 20 мянга 627 төгрөгийг холбогдох зориулалт бусаар ашигласан гэж үзэхээр байна гэж дүгнэлт гарчээ.

Зээлийн гэрээ болон бусад нэмэлт гэрээгээр Хөгжлийн банкны санхүүжилтийг зориулалтын бус ашиглахыг хориглосныг дурдаад холбогдох баримтуудыг хавсаргасан мөрдөгчийн магадлагаа байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647455
0 эможи

keyboard_arrow_up