“Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн Хөвсгөл аймагт болно

админ
2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөн” ирэх сарын 16-ны өдөр болно. Үүнээс өмнө барилгын салбарынхан чиглэл бүрээр салбар хуралдааныг зохион байгуулдаг.

Тэгвэл “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023.06.02-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болохоор болжээ. 

Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647453
0 эможи

keyboard_arrow_up