ШУУРХАЙ: 11 настай охин орон сууцны 8 давхрын цонхноос унаж, бэртлээ даахгүй амьсгал хураажээ
2023 оны 5 сарын 25
11 настай хүүхэд орон сууцны цонхоор унаж амиа алдсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ.
Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны 8 дугаар давхрын цонхоор 11 настай эмэгтэй хүүхэд унасан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн 103-аар ГССҮТ-ийн Түлэнхийн төв эмнэлэгт хүргэж эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн боловч охин бэртлээ даахгүй амьсгал хураажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ охины биеийн байдал маш хүнд ирсэн аж.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



647436
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс