Номын баярт оролцогчдын 75.4 хувийг 15-35 насны залуучууд эзэлдэг

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор, “Илүү их уншъя” уриатайгаар 33 дахь удаагийн "Номын баяр" энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

  Уламжлалт хаврын номын баяраар нэн шинэ болон үнэт ховор ном, бүтээлийн дээжээс олон нийтэд толилуулахаас гадна яруу найргийн өдөрлөг, үндэсний хувцастай үзүүлбэрүүд, уран бичлэгийн уралдаан, зохиолч уншигчдын уулзалт, сонсдог болон цахим номын танилцуулга зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ. Түүнчлэн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, оюунлаг дадлыг үлгэрлэн манлайлсан номын сайн нөхдөд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгийг гардуулахаас гадна хэвлэн нийтлэх, соён гэгээрүүлэх үйлсэд тууштай гавьяагаараа түүчээлдэг хувь хүн, албан байгууллагуудыг алдаршуулдаг уламжлалтай.

  Жил бүрийн хавар Жанжин Д.Сүхбаатарын талбайд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647433
0 эможи

keyboard_arrow_up