СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд хээр хог шатаасны улмаас хээрийн түймэр гарч, 0,5 га талбай шатжээ

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн "Төмөртэйн бригад" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Хээрийн гал түймэр гарсан байна.

Энэ тухай дуудлагыг ОБГ 2023.05.24-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатаасны улмаас 0.5 га талбай шатаж байсныг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт унтраажээ.

Иймд иргэд та бүхэн ил задгай хог шатаахгүй байхыг мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647430
0 эможи

keyboard_arrow_up