ЦЕГ: Тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан 29-33 насны этгээдүүдийг илрүүлэв

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэрээс "Авто машины янданг хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж иргэн Н-ийн эзэмшлийн "Nissan" маркийн тээврийн хэрэгслийн янданг 29-33 насны гурван эрэгтэй хулгайлсныг илрүүлжээ. Улмаар тус хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647420
0 эможи

keyboard_arrow_up