Ц.Амарсанаа: “БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ“-ийг бүрэн ЦАХИМЖУУЛНА

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ хамтран “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөн” ирэх сарын 16-ны өдөр болно. Үүнээс өмнө барилгын салбарынхан чиглэл бүрээр салбар хуралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ хамтран “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт салбар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Барилгын чанар нь зохион байгуулалт сайтай, эрүүл ахуй, онцгой байдлын шаардлага болон барилгын норм, чанар хангасан зөв зургаас ихээхэн хамаардаг. Монгол Улсад барилгын зураг зурдаг 700 гаруй компаниуд байгаа ч боловсон хүчин дутмаг байна. Тиймээс бид боловсон хүчнийг чадавхжуулах,  зургийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл систем” буюу барилгын салбарыг цахимжуулах ажлыг эхлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар барилгын тусгай зөвшөөрөл олгох цахимжуулах ажил 85 хувьтай явж байна. Үүнээс гадна зураг төслийн хяналтын тогтолцоо цахим хэлбэрт шилжиж байна.  Цаашид барилгын бүхий л салбарыг цахим хэлбэрт шилжүүлнэ.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

“Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Я.Сумхүү:

Өнөөдөр “Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөнд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 150 гаруй байгууллагын төлөөлөл ололцож, барилгын салбарын цахимжуулалт, загвар зургийн чанар, хяналтын тогтолцоо, барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийхэд илэрч буй зөрчил, цаашид анхаарах асуудал зэрэг бидэнд ямар асуудал байна, түүнийг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.

Чанартай барилга барихын тулд чанартай, зөв зургийг хийх ёстойгоос гадна боловсон хүчнээ мөн сайн бэлдэх хэрэгтэй.

Arslan.mn

Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:

Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2020”-өөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 70 хувьтай гарсан. Коронавирусийн цар тахлын улмаас бид гэрээсээ ажиллах шаардлага тулгарч байсан. Тэгвэл зураг төслийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор цахимжуулах ажлыг хийсэн. Цахимжуулах ажлыг эхлүүлснээр цахимын босго давах байгууллага цөөрсөн. Үүнийг барилгын зураг төсөл хийдэг компаниуд чанаржиж байна гэж харж байгаа. Тодорхой хугацааны дараа чанарын шаардлага хангасан 300 гаруй компаниуд үлдэх тооцоололтой байна.

Arslan.mn

Зөвлөгөөнд ЭМЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийнг ГХБХБГ, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэл, салбарын бусад ТББ, барилгын зураг төслийн гүйцэтгэгч компаниуд оролцож, санал бодлоо солилцож байна. 

 Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647399
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up