СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь НАС БАРЖЭЭ

2023 оны 5 сарын 24

Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.05.23/ өдрийн 18:20 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647387
1 эможи

ххх
2023-05-24 10:43
мэдээ хусахаа болиочээ
keyboard_arrow_up