ГЕГ: 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг ИЛРҮҮЛЛЭЭ

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн байна.

Түүнээс гадна Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.

Иймд гаалийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдох аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647384
0 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up