О.Сийлэгмаа: Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байна

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг буцаан томилохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, түүнийг ажилд нь буцаан томилохоор болжээ. Түүгээр ч зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллахыг санал болгосон байна. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний 2 талд биш ширээний 1 талд суугаад хамт зөв болгох ёстой" гэсэн байна. 

Харин О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзсан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ. Ингэхдээ "Сайд уучлал гуйсан нь үнэн. Уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхдэлцсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг ирж л байна. Ажиллаж байхдаа ирүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргүүлсэн. Шүгэл нэгэнт үлээсэн. Тохиролцсон зүйл байхгүй" гэжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647383
2 эможи

BZSan
2023-05-25 09:06
Chamd ergej ireh nuur bna uu.chi ajillaj bhdaa yamar no hiij hichneen hahuuli abch hichneen etseg ehiig nulimastai ni hutgasaniig bid nar l medne shuu.delguuleh um uu chi.zabaan shar abgai mini
keyboard_arrow_up