51 настай эмэгтэй бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироожээ

2023 оны 5 сарын 24

Гараашийн үүдэнд бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 8-ны өдөр "Эмэгтэй жолооч гараашийн үүдэнд хүн мөргөлөө" гэх дуудлагыг 13.00 цагийн орчимд хүлээн авсан аж. Дуудлагын дагуу цагдаагийн газар шалгахад 51 настай эмэгтэй 66 настай эрэгтэйг автомашинаар мөргөн, амь насыг нь хохироосон байжээ.

Уг хэрэг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд болсон аж.

Иймд, иргэд та бүхнийг тээврийн хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө эргэн тойрноо сайтар шалгахыг анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
647376
3 эможи

keyboard_arrow_up