Цагдаа, Дотоодын цэргийн байлдааны туг Ховд аймагт ирлээ

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Ховд аймагт өнөөдөр Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны тугийг аялуулж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх, Цагдаагийн тангараг давтах ёслолын ажиллагаа боллоо. 

Туг нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын золбоо хийморь, сүр хүч, яруу алдар, гавьяа зүтгэлийг илтгэж, албаараа бахархах омогшлыг төрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэхийн бэлгэ тэмдэг болсон үнэт зүйл.  Иймээс алба хаагчдын албандаа итгэх итгэлийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор дээрх тугийг 21 аймгаар тойрон аялуулж байгаа аж.  

Цагдаа, Дотоодын цэргийн байлдааны  туг өнөөдөр Ховд аймагт ирсэнтэй холбогдуулан орон нутгийн алба хаагчид Ард-Аюушийн талбай дээр цуглаж, ёслолын жагсаалаар алхлаа.  Мөн энэ үеэр цагдаагийн алба хаагчид ая дуу өргөж, удирдах ажилтнууд мэндчилгээ дэвшүүллээ.   

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647369
0 эможи

keyboard_arrow_up