СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгдэж, ҮЕРЛЭХ хандлагатай байна

2023 оны 5 сарын 23

Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хүдэр, зүүн хажуугийн Хурх, Эг, Балж, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж,  олон жилийн дундаж түвшинг 5-35 см давсан байна. Маргааш буюу тавдугаар сарын 24-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 35 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 15 см тус тус нэмэгдэж үерлэх хандлагатай байна. 

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647360
1 эможи

keyboard_arrow_up