САЙН МЭДЭЭ : БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад цахилгаан дугуй шийдвэрлэж ӨГЧЭЭ

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй зам тээврийн осол хэргийн дуудлага, мэдээллийн 75 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед гардаг байна. 

Иймд Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс БЗД-ийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад цахилгаан дугуй буюу "сурон" шийдвэрлэж өгчээ. 

Тодруулбал, замын түгрэлийн ид ачааллын үеэр зам тээврийн осол гэмтэл гарахад цагдаагийн алба хаагчдын түргэн шуурхай, цаг алдалгүй иргэдэд үйлчлэх боломжоор хангаж ийнхүү цахилгаан дугуйг шийдвэрлэж өгсөн байна.

Үүний үр дүнд  зам тээврийн осол хэргийн дуудлагад ажиллах замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай очих нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647359
0 эможи

keyboard_arrow_up