“Боловсролын зээлийн санг 20-25 жилийн өмнөөс тонож эхэлсэн нь баримтаар нотлогдож байна“

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

“Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ-д хяналт шалгалт, нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

“Иргэн бол хүч залуусын санаачилга”-ыг үүсгэн байгуулагч М.Төртогтохын зүгээс “Иргэний хувиар УИХ-ын дарга, Боловсролын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, харьяалагдах албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх гэж байна. Монголд байдаг бүх сан, тэр дундаа Боловсролын зээлийн сангийн хулгай луйвар ил боллоо. Өнөөгийн боловсролын систем өөрөө уналтад орсон байгаа. Төсвийн 20 гаруй хувийг боловсролд зарцуулж байна. Гэтэл бусад улс оронд 35 дээш хувийг зарцуулна хэмээн хуульдаа тусгасан байдаг. Бага хэмжээтэй төсөвлөсөн энэ мөнгө нь хулгайд алдагдаж, хэрэгтэй хүндээ очиж чаддаггүй ийм жишиг тогтсоор уджээ. Уг санг 20-25 жилийн өмнөөс хулгайлж эхэлсэн нь баримт, материалаас ил боллоо. Тэр дундаа улс төрд нөлөө бүхий мэдээлэлд ойрхон, албан тушаалтнууд үе үеийн Боловсролын сайд, Боловсролын яаманд ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон байна.

Миний хувьд АНУ-д суралцаж байх хугацаандаа өдрийн 2-3 цагийн ажил зэрэг хийж, арай гэж сургалтын төлбөрөө төлдөг байв. Хүний нутагт ЭСЯ нь тоохгүй, төлбөрөө төлөхийн тулд өдрийн 80 хувьд нь ажиллаж, үлдсэн хувьд нь хичээлээ хийх боломжтой байсан. Миний адил мянга мянган залуучууд ийм жишгээр явсан. Гэтэл албан тушаалтнуудын хүүхдүүд бидний сурах, хөгжих боломжийг хулгайлсаар өдийг хүрчээ. 

Тэгэхээр хулгай хийсэн, Боловсролын зээлийн сантай холбогдсон бүх албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэхийг хүсэж байна. Өөрсдийгөө илчил, тайлбар хий. Хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулж, ард түмний өмнө тэдний хэргийг шүүхийг шаардаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647342
1 эможи

keyboard_arrow_up