Иргэн Б.Ану-Үжин: Яаж ингэж гоё амьдардаг бол гэж гайхдаг байлаа. Гэтэл тэд даргын хүүхэд учраас зээл авч бусдын боломжийг хулгайлсан байж

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.

Энэ талаар иргэн Б.Ану-Үжин цахим хуудаснаа "БЗС-н зээлийг Оксфордын ИС-н тэтгэлэг авхаар судалж байхдаа материалыг нь бүрдүүлэх гэж судалж блаа. Бүрдүүлэх материал, зээл олгох нөхцөл нь маш өндөр. Тийм учраас тэтгэлэг автлаа мэрийсэн ч үлдсэн төлбөрийн зээлээр авч чадахгүй юм бна гэж бодсон. Тийм болхоор 18 хүрэхэд ээж маань өөрөө машингүй хэрнээ охин хүүхэд орой үдэш хэцүү гээд зээл аваад надад машин авч өгч бсан машинаа зараад очоод ганц ч таних хүнгүй, онгоцны буудлаас тосох ч хүнгүй, ямар ажил хийж яаж амьдрахаа ч мэдэхгүй бүдүүн зүрхлээд АНУ сурхаар явж байж. Очоод эхэндээ өдөр шөнөгүй уйлдаг блаа.АНУ-д өчнөөн үнэтэй сургуулиа төгсөх гэж 2 давхар ажил хийж төлбөрөө амьдралаа болгодог блаа. Маникюр, зөөгч, бариста гээдл ямар ажил хийсэн Монголчууд нэгнээ дандаа гадуурхдаг хэцүү орчиндл нус нулимстайгаа л мэдрэлийн ядаргаанд ортлоо л ажилладаг байсан. Тухайн үед инстагаар гоё гоё охидууд сурангаа яаж ингэж гоё амьдраад бдаг юм бол гайхдаг, атаархдаг байлаа. Гэтэл өнөөдөр тэд нар маань даргын хүүхэд учраас зээл авч бусдын боломжыг хулгайлсан байж. Одоо бол даргын, мундаг сургууль төгссөн хүүхдүүдийг биш. Жирийн л татвар төлөгч ээж, аавтай гадаадад сургуулиа төгсөхийн тулд хэдэн ч давхар хамаагүй ажил хийж сурч байгаа, сурсан бүх залуучуудаараа бахархаж бна. Хэдүүлээ хамтдаа өөрчилнөө бид нар бүгдээрээ Монголын ирээдүй шүү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
647339
90 эможи

ЧААБАР
2023-05-23 21:42
Мундаг охин байна тэд журмаар хамарагдаж авч байсан ч бусдын боломжийг ямар нэгэн байдлаар түрэмгийлсэн л байдаг юм даа Социализмын үед ч байсан одоо бүр ичих нүүргүй хийж байна даа ..тэр үед бага зэргийн ичих булчирхай ажиллаж байсан даа
Jargalmaa
2023-05-23 21:21
Unendee gadaad zowj sursan getel mongold ireed ajilgui
Зочин
2023-05-23 20:11
Мундаг охин бна, амжилт хүсье дүүдээ.
Зочин
2023-05-23 16:24
Та нар өөрчлөх хэрэгтэй
keyboard_arrow_up