ШУУРХАЙ: СХД-ийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон эмэгтэйг Бээжин хотоос олж тогтоожээ

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
4
confuse an post
1
angry an post
3
647321
23 эможи

Төр засгийн төлөө амьдарч амьсгалж явдаг хачирхалтай хүмүүс олширчээ
2023-05-25 20:14
Төрийн төлөө л амьд яваа мэтүүд
Зочин
2023-05-25 02:18
Ядаргаатай мэдрэл пяздаа бэ . Бөөн ажил болж байдаг гэр орон луугаа ярихад яадаг мал бэ.
Зочин
2023-05-23 10:03
Яах гэж авчирдаг юм хятадын дэвсгэр болж яваад үхнэ биз
Иргэн
2023-05-23 10:02
Хар хүүриин биеэ үнэлэгч хөгшин үнээ яашка ямар их төвөг зардал чирэгдэл болоо бол тэр чигт нь хаяхгүй дээ хэрэгтэй юм биш
keyboard_arrow_up