БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийн “хахууль авсан“ хэргийг прокурорт шилжүүлжээ
2023 оны 5 сарын 22
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийн бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647294
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс