“БИДНИЙ БАХАРХАЛ” төслийн үйл ажиллагааны хүрээнд “залуу үе-эх орны ирээдүй” сургалтыг зохион байгууллаа

2023 оны 5 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс “Залуу үе-Эх орны ирээдүй” сургалтыг Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Энэ удаагийн үйл ажиллагаанд улс, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, түмэн олныхоо бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэд хурандаа Э.Содномпилжээ болон “Маск” продакшны жүжигчин Л.Лхагвацэрэн буюу Жижгээг урьж, оролцуулан, сурагчдад бахархал, эх оронч үзлийн талаар ойлголт, мэдээлэл өгсөн юм.

Arslan.mn

Мөн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа болон тусгай бүлгийн хувцас хэрэгслийг танилцуулсан нь сурагчдын сонирхлыг татаж байлаа.

Үйл ажиллагааны төгсгөлд “Соёмбо” чуулгын уран бүтээлчид эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг толилуулж, Монгол түмний ёс заншлын илэрхийлэл болсон бий биелгээний анхан шатны хичээлийг заалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647284
0 эможи

keyboard_arrow_up