СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн бэртжээ

2023 оны 5 сарын 22

Arslan.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн Долоон гэдэг газар /аймгийн төвөөс урд  зүгт 26 км-т/ авто замын осол болж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 22:52 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдөж, нэг зорчигч хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
angry an post
647274
10 эможи

keyboard_arrow_up