Н.Тэмүүлэн: БЗС-гаас гадаадад зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг зэрэг зөрчил илэрсэн

2023 оны 5 сарын 22

Arslan.mn

АТГ-аас яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Боловсролын зээлийн сантай холбоотой авлигын шинжтэй гэмт хэрэгт хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн  "АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын Зээлийн Санд орж, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэлээн хэдэн зөрчил илэрсэн.

Тодруулбал, БЗС-гийн сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, хууль зөрчиж өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг. 

БЗС-гийн сангийн албан тушаалтан нь өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй албан бичгийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг.

  • Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй. 
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.
  • Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.
  • Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.

Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647261
0 эможи

keyboard_arrow_up