SOS: Дөнгөж төрсөн нярайн амь насыг хохироож, гудамжинд хаясан байжээ

2023 оны 5 сарын 22

Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймгаас гаднын нөлөөтэй нас барсан нярайн цогцос олджээ.

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын тавдугаар баг, айлын хашаанаас гар нь тасарсан нярайн цогцос олдсон байна. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад төрөөд хоёр хоносон нярай эрэгтэй хүүхдийн аманд цаас чихэж, амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Үхлийн шалтгааныг механик бүтэлт гэж дүгнэсэн бөгөөд нярайг нас барсны дараа гудамжинд хаясныг нохой зууж, баруун гарыг тасалсан байж болзошгүй байгаа аж.

Нярайн эцэг эхийг тогтоох шалгалтын ажиллагааг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас явуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: ZINDAA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
647260
5 эможи

keyboard_arrow_up