Төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого 2 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол oдоо 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд буй аж. Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг иргэд ухамсраараа төлсөн байна.

Манай Улс дэлхийн бусад улстай харьцуулахад энэ төрлийн төлбөр 5-10 дахин бага байдаг бөгөөд олон улсад 100 км тутамд төлбөр хураах цэгүүд байдаг. Харин манай улсад 300 км тутамд 1 удаа төлбөр хураадаг.

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647214
5 эможи

Зочин
2023-05-20 13:52
Zamaa ynzal l daaa 200k tolloo zam ashiglansnii oni ehnii 5 sard harinzamaas vvdsen gemtel mashiind maani amarjin duguinii hohirol 500 mynga garchlaa hend handah ve
Зочин
2023-05-20 13:28
Зам нь манайх шиг биш шүү дээ! Шил толь шиг байнга янзалж эвдрэл гэмтэлгүй болохоор өгөхөд харамсах юмгүй . Замаа чанартай сайн янзлаал мөнгөө авч сур.
irgen
2023-05-20 09:57
Hichneen tatvar.huraamjiin.daatgaliin sangiin orlogo nemegdeed yadgiim.Deeguuree bugdiig hulgailj avaad bhd.Ard tumnee shulsan.adgiin hulgsichuud.
Зорчигч
2023-05-20 09:26
Автобусны жолооч нарын мөнгө авч хармаалдгийг зогсоож чадвал яг үүн шиг орлого нэмэгдэнэ. Автобус компаниуд алдагдалгүй болно.
Bat
2023-05-20 06:55
Бусад улсад үнэгүй байдаг 3-аас дээш эгнээтэй хурдны зам л төлбөртэй байдаг. Мэдээ бэлдвэл судалгаа хийж бай.
Зочин
2023-05-19 20:23
Дархан.сэлэнгэ бэлэн мөнгөөр л гаргаж байна шүү дээ тэр цахим нь улаанбаатарт л байна
Зочин
2023-05-19 16:52
Бэлнээр авдаг байсан үеийн гуйлгачингуудыг шалгадаг газар нь шалгаад нөхөж төлүүлээч
keyboard_arrow_up