ЭЭЖҮҮД: Ямар үзүүлэлтээр 91%-д орж байгаа гэсэн мэдээллийг ил болгоно уу

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлж байна.

Ээжүүдийн төлөөлөл "Би халамжийн яамны гадна зургаа дахиа ирж байна. Би Үндсэн  хуулийн цэц хүртэл явлаа. Цэц хүртэл хурлаа хойшлууллаа. Ямар үндэслэлээр хурлаа хойшлуулж байна вэ? Би хөлөө хүрэх газраа явлаа. Ганцхан хүүхдийн мөнгөний хурлыг хойшлуулсан. Бусад бүх асуудлыг шийдчихлээ.

Өрх толгойлсон, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хүмүүсийг хассан байна. Зөвхөн хөрөнгө орлогын үзүүлэлтээр хассан. Гол нь өнгөрсөн саруудын мөнгийг нөхөж олгохыг шаардаж байна. Ямар үзүүлэлтээр 91 хувьд орж байгаа гэсэн мэдээллийг ил болгоно уу. Өнөөдөр 18-ны өдөр хүүхдийн мөнгийг олгож байгаа юм байна. Хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгоосой." гэв.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647164
1 эможи

keyboard_arrow_up