Боловсролын зээлийн сангаас олгосон 105 санхүүжилтийг АТГ шалгажээ

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2023 оны тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн хүнд суртал, чирэгдлийг арилгах, Гадаад харилцааны яамнаас олгож буй “Апостиль гэрчилгээ”-г цахимжуулах, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах, “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, байгаль орчин аялал жуулчлалын салбарт хамаарах тендерүүдийн бичиг баримттай танилцах, Боловсролын зээлийн сангаас олгосон 105 санхүүжилтийг хянах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэжээ.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Дорнод аймаг, Хүрээ амаржих газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ерөнхий боловсролын 47 дугаар сургууль зэрэг байгууллагад хамаарах гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан авлигын эсрэг сургалтад 1015 хүнийг хамруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647154
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up