Энэ оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол бүртгэгджээ

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238.906 байсан бол одоо 1275 болж буурсан байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4.414, гар хөл амны өвчин 1.279, тэмбүү 1.439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647152
0 эможи

keyboard_arrow_up