ШУУРХАЙ: 3 иргэнээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавьж, гэмт үйлдлийг таслан зогсоон ажиллаж байна. 

Тэгвэл өнгөрсөн шөнө НЦУГ-ын шөнийн эргүүлийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй гурван иргэнийг шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал,  тавдугаар сарын 18-ны өдрийн 02:10 цагт  Чингэлтэй дүүргийн 3 хороо,  Улсын их дэлгүүрийн зүүн талд .... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад  "Г" , "Т", "С"  нар эм тариур бүхий шингэн тариа, өвчин намдаах эм, тугалган цаас, шатаж харалсан хуульсан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг бие авч явсан бөгөөд дээрх зүйлсийг соруулын зориулалтаар ашиглагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тухайн этгээдийг тестээр шалгахад хар тамхины төрлийн метавитамин зэрэг үл мэдэгдэх хоёр төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ.

Тус хэргийг  дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647148
2 эможи

keyboard_arrow_up