“Төсөвт тодотгол хийсэн тохиолдолд нийт хүүхдэд МӨНГӨ ОЛГОГДОНО“

2023 оны 5 сарын 17

Тэтгэвэр болон хүүхдийн мөнгөний олголтын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ. Мөн үеэр тэрээр ахмадуудын тэтгэврийг нэмэх эсэх болон хүүхэд бүрд мөнгийг олгох асуудал шийдэгдсэн үү үгүйг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Тэрээр "Тэтгэврийн талаар тооцоо судалгаа хийж байна. ХНХЯ-д цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын багц хуулийн төслийн асуудлууд хуримтлагдсан. Төрийн албан хаагчид тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч буй асуудлыг нэн түрүүнд шийднэ. Дараа нь тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. Тэтгэвэр нэмэх асуудал дээр тооцоо судалгаа хийж байна. Хүүхдийн мөнгөнөөс маш олон төрийн албан хаагчид хасагдсан. Иймд үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647135
0 эможи

Зочин
2023-05-17 19:57
Булгантуяа гуай хурдан шийддээ.Хүүхэд бүрд мөнгий нь өг!!!!! Цалинтай ээжийн 50000 ийг цалингийн доод хэмжээ 550000 төг болго энэ ээжүүд хамгийн хүнд ажил хийж байгаа гэдэгтэй маргах тэнэг толгой даан ч гарахгүй байлгүйдээ,Тэтгэврийн доод хэмжээг нэмээчээ ямар юмаа судалдаг юм бэ юмны үнэ өсөөд талийчихлаа цалинтай ээж гээд 50 мянган төгрөг өгч доромжлохооо болиоооо,500мянган төгрөгийн тэтгэвэр амьд хүн яаж аиьдрах вэ хөөа блддоо судлах ямар хэрэгтэй юм бодоход тодорхой баынаа юм бишүү булгантуяа гуай
keyboard_arrow_up