МАЛЧИН Д.САНЖАА: Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчдадаа БАЯРЛАЛАА

2023 оны 5 сарын 17

Arslan.mn

Малчин Д.Санжаа Эрүүгийн цагдаагийн алба болон малчдад талархал илэрхийллээ.

     Тэрбээр "Зудтай өвөл, зүтгүү хаврын буулга хүндхэн туссан Монголын хөдөөд нөхцөл сайнгүй хэвээр байна. Хүндхэн өвлийн ул мөр одоо ч бүрэн арилаагүй энэ цагт Эрүүгийн цагдаагийн албаныхны хэрэгжүүлсэн “Эрэл, сурал” ажил малчин бидэнд үнэхээр том дэм боллоо. Өвөл, хаврын хүнд өдрүүдэд адуу, малаа шуурганд уруудуулчихаад удаан хугацаанд олохгүй байсныг эрж, хайн 156 толгой адууг 21 шинэ төлийн хамт олж манайд болон бусад долоон малчин өрхөд хүлээлгэн өгсөн буянтай ажлыг амжилттай зохион байгуулсанд маш их талархаж байна. Цаг үеэ олсон ажлыг санаачлан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчиддаа баярлалаа" гэв. 

МАЛЧИН Д.САНЖАА: Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчдадаа баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647134
0 эможи

keyboard_arrow_up