“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” сэдэвт сургалт боллоо
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлалын төслийг танилцуулж, энэ төрлийн шинжилгээг хийх журмын төслийг боловсруулах “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 50 гаруй албан хаагчид болон Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах аргачлал боловсруулах судалгааны баг оролцсон бөгөөд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, эдийн бус хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөн дүнгээр үнэлэх зэрэг сэдвээр танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.









