Эрээн боомтоор царайгаа уншуулаад шуурхай нэвтэрнэ
2023 оны 5 сарын 17
Эрээн боомтын Хилийн шалган нэвтрүүлэх шуурхай гарцыг тавдугаар сарын 15-наас сэргээснээр бичиг баримт нь бүрдсэн тохиолдолд нүүрээ уншуулаад шуурхай нэвтэрч болох боломжийг бүрдүүлжээ.
Зорчигчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай гарцын хажууд байрлуулсан ваучер хэвлэх төхөөрөмжид хамгийн сүүлийн удаа Эрээн боомтоор нэвтэрсэн гэрч баримтаа үнэ төлбөргүй хэвлэх боломжтой.
Харин гаалийн бүрдүүлэлтэд хамрагдах явцад хүндрэл тулгарвал цагаачлалын албаны “12367” утсанд залгаж, жижүүрийн цагдаагаас тусламж хүсэж болно.
Статистикийн мэдээгээр энэ оны эхнээс тавдугаар сарын 14-нийг хүртэлх байдлаар Эрээн боомтоор давхацсан тоогоор 315 мянган хүн нэвтэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








647110
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс