ШҮҮХ: “Монгол драй милк” ХХК-аас ₮74 тэрбум , “Эрэл” ХХК-аас ₮171 тэрбумыг гаргуулан Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газрын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба Монгол Улсын “Хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн “Эрэл” ХХК-аас зээлийн төлбөр 202,9 тэрбум төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 74 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт оролцжээ.

Шүүх прокурорын гаргасан гомдол, тайлбарыг хүлээн авч дараах байдлаар төрд ашигтайгаар шийдвэрлэжээ.

Тодруулбал,

  • “Монгол драй милк” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 58,4 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, үнийн дүнг нэмэгдүүлэн 74 тэрбум төгрөгийг гаргуулахаар;
  • “Эрэл” ХХК-аас 171,2 тэрбум төгрөгийг гаргуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчид олгох үнийн дүнг нэмэгдүүлэн нийт 173,8 тэрбум төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647105
0 эможи

keyboard_arrow_up