Багшлах эрх авах шалгалт ирэх сарын 10-нд эхэлнэ
БШУЯ-аас 2013 оны наймдугаар сард Боловсрол Шинжлэх ухааны сайдын А 305 тушаалын дагуу энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөд ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон.
Учир нь хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуульд багшлах боловсон хүчин дутмаг байдгаас мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь түгээмэл байдаг. Тиймээс энэ жилээс эхлэн багш нарыг тус шалгалтанд хамруулснаар боловсролын систем сайжирна гэж үзэж байгаа юм байна. Уг шалгалтын бүртгэл энэ сарын 20-оос эхэлж ирэх сарын нэгэнд дуусах ажээ. Бүртгэл дууссаны дараа ирэх наймдугаар сарын 10-нд нэгдсэн журмаар шалгалт авах ажээ. Шалгалтыг 21 аймагт 30 цэг дээр авах бөгөөд шалгалт авах өрөөг бүрэн камержуулсан байна. Нэгдүгээр шатанд 70 ба түүнээс дээш оноо авснаар дараагийн шатанд орох юм байна.