Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Холимог тогтолцоог бүлгийн гишүүд дэмжиж байна. Ингэхдээ мажоритар тогтолцоо давамгайлах ёстой гэдгийг олонх нь хэлж байгаа юм. Гишүүдийн тоог 152-оос бууруулах хэрэгтэй гэдэг санал давамгайллаа.
Үндсэн хуулийн асуудлаар эрх баригч намаас гадна парламентад суудалтай намууд харилцан ойлголцох ёстой гэж үзэж байна. Тийм учраас тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөөд, бүлгийн хурлаар дахиж ярилцаад эцэслэх нь зүйтэй гэж бүлгийн хурлаар үзлээ. Өнөөдөр юм уу маргаашдаа багтааж асуудлыг шийднэ.
Үнийн өсөлтийн тухайд иргэд их бухимдаж байна. Тиймээс Засгийн газарт ойрын хугацаанд төсвийн тодотголыг судалж, тодорхой санал оруулж ирэх чиглэл өглөө. Харин хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй, бүх хүүхдэд олгоё гэж байгаа. Цалин тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Инфляцыг тооцож байна.
Долдугаар сарын 1-нээс өмнөөс төсвийн тодотголын асуудлыг ярих төлөвлөгөөтэй байгаа" хэмээв.