Монголчууд ГАДНЫ УЛСАД очоод ямар “АЖИЛ ХИЙДЭГ“ вэ?

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Манай улсын 144 мянган иргэн гадны улсад ажиллаж, амьдардаг гэсэн тооцоо бий. Энэ бол ердөө албан ёсоор бүртгэгдсэн гадны улсад амьдарч буй иргэдийн тоо. Тооллогод ороогүй олон Монгол гаднын улсуудад суурьшин амьдарч байгаа. Харин эх орноосоо шилжин явагчдын 78 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс.

Монголд байгаа хоёр залуу тутмын нэг нь мөн адил гадны улсад сурч, хөдөлмөрлөх хүсэлтэй. “Гадагшаа л явж ажиллаж амьдармаар байна. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаад амьдрал дээшлэхгүй юм. Байрныхаа лизинг, банкныхаа зээлийг төлж дийлэхгүй байна. Хэдэн нялх хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө эртхэн шиг гадаад явж ажилламаар байх юм. Хэдэн төгрөг ч байсан хамаа алга. Хахуулийг нь өгөөд хаашаа ч хамаагүй гарчихмаар байна. Чамд таньдаг хүн байна уу.” гэж танил хүн хайх залуучууд хаа сайгүй.

Нөгөө талаас бусад орны иргэдийн адил ажил хийж мөнгө олох гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох гэхчилэн хүн бүр тодорхой зорилготойгоор гадны орнуудыг зорино.

Тэгвэл гадны улс орнуудад очиход ажил, амьдрах байр, хүссэн цалин чинь таныг угтах уу. Энэ бүгдэд хариулт олохоор монголчуудын их гардаг БНСУ, АНУ, ТУРКТ, ЧЕХ, ЯПОН, БНХАУ, АВСТРАЛИ  улсад амьдардаг залуучуудтай холбогдож, бид очоод ямар ажил хийх боломжтой вэ гэдэг асуултад хариулт авсан юм. 

Монголчуудын ажиллаж амьдардаг орны тоогоор БНСУ улс тэргүүлдэг бол 40 гаруй мянган Монголчууд амьдарч буй АНУ удаалдаг юм. 

БНСУ

Монголчуудын дийлэнх нь гардаг БНСУ-ыг зорьдог. Учир нь БНСУ нь хүний хөдөлмөрийг үнэлэх тал дээр харьцангуй сайн. Өөрөөр хэлбэл цагийн ажлын хөлс өндөр.  Очоод хэлний мэдлэг, түвшингээс хамааран янз бүрийн ажил хийх нь бий. Тухайлбал, солонгос хэлний түвшинд сайтай оюутан болон тухайн улсад сургууль төгссөн монголчуудын хувьд хувийн компани, оффисын ажил хийдэг бол аялалын виз болон гэрээгээр, виз хугацаа дууссан буюу "харласан" иргэд хоолны газар угаагч, зөөгч, барилгын нураалт, айл нүүлгэлт, барилгын цэвэрлэгээ, буудлын цэвэрлэгээ, үйлдвэрийн ажил зэргээс сонгож хийдэг байна.

Мөн БНСУ улсад виз мэдүүлээд татгалзвал 6 сарын дараа виз мэдүүлэх эрх үүснэ. 

Австрали

Австрали улсын хувьд хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг нь цэцэрлэгийн багш бөгөөд долоо хоногийн 1059 долларын цалин авдаг бол цахилгаанчин мэргэжилтэнгүүд долоо хоногийн 2120 долларын цалин авдаг. Үүнээс гадна барилгын даамал нар долоо хоногийн 3500 долларын цалин авдаг бол сувилагч нар долоо хоногийн 1937 долларын цалин авдаг. Хэрэв хэлний мэдлэг сайн бол дээрх бүх ажлыг хийх боломж Монголчуудад байна.

Үүнээс гадна Монголчууд хамгийн их хийдэг ажил нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах ажил юм. Тус ажлыг хийснээр долоо хоногт 1382 долларын цалин авдаг байна. Үүнээс гадна Австрали улсад очсон Монголчууд үсчин, тогооч, хүүхэд асрагч зэрэг ажлыг хийж байна.

АНУ

Америкт цалин өндөр, амьдрах орчин сайхан ч өртөг өндөр тул төдийлөн сайн мөнгө хадгалж чаддаггүй байна. Тэдний Америкд байгаа шалтгаан нь “хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах, хэл сурах” гэх нь дийлэнх хувийг эзэлж байна. 

Америк гарах маш олон төрлийн боломж байдаг аж. Тухайлбал, гэр бүлээрээ аялалаар очих, гэр бүлээрээ суралцахаар очих, гэр бүлээрээ тус улсын ногоон картанд өргөдөл явуулах,  гэр бүлээрээ америк бизнес эрхлэх замаар Цагаачлалын албанд мэдүүлж очих боломжтой байна. Мөн цагаачлалын бус виз мэдүүлж гарах боломжтой.

АНУ-ын аялалын виз нь 10 жил хүртэлх хугацаагаар гарах боломжтой бөгөөд 10 жилийн дотор хэдэн ч удаа тус улсад  хуулийн дагуу зорчих боломжтой байдаг юм. Аялалын визээр АНУ-н зорчиж буй үедээ өөрийн визний төрлийг сургалтаар эсвэл бусад төрлийн визүүдрүү шилжүүлж АНУ-д үлдэх боломжтой аж.

Үүнээс гадна урилгаар виз авдаг иргэд ч их боловч урилгатай байлаа гээд тэр болгон виз гарна гэсэн үг биш. Ялангуяа хувийн урилга урьж буй хүний тухайн оронд амьдарч буй статус, байрны гэрээ,цалин, орлого гэх мэт зүйлүүдийг нарийн нэхдэг байна.

Америк улсад очсон Монголчууд хүүхэд асрагч, хөдөө аж ахуй, барилгын чиглэлээр ажиллах нь элбэг. Харин хэлний мэдлэг сайтай бол аялал жуулчлалын хөтөч, зөөгч зэрэг бусад төрлийн ажлуудыг сонгон хийх боломжтой аж.

Мөн оюутан солилцооны хөтөлбөрөөр зуучлалаар дамжуулан оюутнууд зуны амралтаар 3 сарын хугацаанд ажиллах боломж бас байдаг.

Япон

Япон улсад гэрээний ажилтан болон үндсэн ажилтан гэсэн шугамаар очиж ажиллах боломжтой. Монголчуудын хувьд барилгын инженер, туслах, үйлдвэрийн ажилтан болон асаргааны чиглэлээр очиж ажиллах нь олонтаа. Барилгын ажилтны хувьд үндсэн ажилтан болсон тохиолдолд жилийн 100 сая төгрөгийн орлого олох бүрэн боломжтой. Японд үндсэн ажилтан нь урт хугацаагаар буюу 5, 10 ба түүнээс дээш жил ажиллах боломжтой бол дадлагажигч визээр явсан тохиолдолд хамгийн багадаа 3 жил ажиллах боломжтой аж.

Өдгөө тус улсад ажиллаж байгаа 788 мянган гадаад иргэний 220 мянга нь хууль бусаар ажиллаж байгаа гэх тоон үзүүлэлт бий. Энэ нь бусад улстай харьцуулахад маш бага гэсэн үг.

БНТУ

БНТУ улсад очиж ажиллахын тулд хамгийн эхэнд ажлын гэрээг байгуулсан байх ёстой. Ажлын гэрээг эхэнд хугацаатай байгуулах юм байна. Ажлын гэрээг Турк улсын ямар нэгэн байгууллагаас   ажил олгогчоос ажлын санал авах, ажил олгогч таны ажиллах зөвшөөрөл эсвэл ажлын виз хүсэх замаар ажиллах зөвшөөрөл  олгох юм байна. Ажил олгогч эсвэл зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компани эсвэл ажлын агентлаг таныг ажиллуулахаар шийдсэний дараа таны нэр дээр ажлын виз мэдүүлэх боломжтой аж.

Мөн энэ улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар байнгын оршин суух эрх авах, Иргэншил авах, иргэншилтэй болсноор гэр бүлээрээ амьдрах эрхтэй болох, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах, дэлхийн 97 улсруу визгүй зорчих боломжтой аж. 

Тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1.6 сая бөгөөд үйлчилгээний байгууллагад ажиллах бол сарын цалин нь 3-4.5 сая орчим байна. Монголчууд үйлдвэрт оёдол, үйлчилгээний байгууллагад угтан авагч, цэвэрлэгээ, аяллын хөтөч хийдэг байна.   

БНЧУ

Бүгд найрамдах Чех улсад очиж ажиллахын тулд хамгийн эхэнд ажлын гэрээг байгуулсан байх ёстой. Ажлын гэрээг Чех улсын ямар нэгэн байгууллагаас ажиллах хүчний хүсэлтийг гаргаж, Монгол Улсаас ажиллах хүчин авъя гэсэн хүсэлтийг тавих юм. Хүсэлтийг тухайн үйлдвэрт ажиллаж буй Монголчууд ихэвчлэн гаргадаг.  

Ажлын гэрээн дээр хөдөлмөрийн хөлс, ажиллах хугацааг тодорхой заачихсан байдаг аж. Монголчууд үйлдвэрт ажиллах дундаж цалин нь таван сая орчим төгрөг авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647090
1 эможи

Зочин
2023-05-30 10:56
Америкт сургууль төгссөн монгол залуучууд төгссөн мэргэжлээрээ америктаа өндөр цалинтай ажил эрхэлдэг ихэнх нь иргэн болсон байдаг юм бна лээ. Японд бас боловсролтой залуучууд өндөр цалинтай нэр хүндтэй компанид ажиллдаг гэсэн. Харин солонгост бол сонсоогүй энэд бичсэн ажиллуудыг хийдэг байх.
keyboard_arrow_up