Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан “О”-ын хахууль авсан хэргийг прокурорт шилжүүллээ 

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Үүнээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд удаа дараа хахууль авсан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647088
0 эможи

keyboard_arrow_up