ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүүг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байна

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дунд Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь  хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслээр шалгаж байгааг дурдсан байна. 

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647087
1 эможи

keyboard_arrow_up