Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар НЭМЭГДЭВ

2023 оны 5 сарын 15

Мөнгөний нийлүүлэлт 2023 оны дөрөвдүгээр сард 30.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж 39 хувиар,
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж 7.2 хувиар тус тус өссөн байна.

Ханшийн тухайд: 

  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3,496.41 төгрөг,
  • Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 507.64 төгрөг,
  • Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.05 төгрөг байна.

Ташрамд мэдээлэхэд мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг хэлнэ. Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байдаг аж. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647067
0 эможи

keyboard_arrow_up