СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд 40 настай эмэгтэй онхолдож, НАС БАРЖЭЭ

2023 оны 5 сарын 15

Орон нутгийн замд том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад онхолдож, амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн "Өгөөмөр" гэх газар автомашинууд мөргөлдөж, хүн нас барлаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллага тавдугаар сарын 13-ны өдөр авсан байна.

Дуудлагын дагуу шалгахад 40 настай эмэгтэй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа онхолдож, амь насаа алдсан болох нь тогтоогджээ.

Хэргийг харьяа цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
20
ouch an post
4
confuse an post
angry an post
2
647046
30 эможи

keyboard_arrow_up