Хөвсгөлийн Шинэ-Идэрт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

2023 оны 5 сарын 13

Arslan.mn

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу Бямба гариг (2023.04.22)-ийн 07.10 цагт Хөвсөл аймгийн Шинэ-Идэр суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, газар хөдлөлт газар зүйн байршлын хувьд өргөрөг, уртрагийн 49.11, 99.41-д буюу Шинэ-Идэр сумын төвөөс баруун хойд зүгт 19 километрийн зайд болсон байна.

Хөвсгөл аймагт өнгөрсөн гуравдугаар сарын эхээр мөн 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. ОХУ-ын ШУА-ийн Байгаль дахь салбараас мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хөвсгөл нуураас баруун тийш 22 км зайд байсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд гурван газар хөдлөлт бүртгэгдсэнээс хамгийн хүтэй нь 5.2 магнитудын хүчтэй хөдлөлт байсан аж.

Хөвсгөлд он гарснаас хойш нийт арван удаа газар хөдөлсөн мэдээлэл бий. 2021 оны нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөлд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Байгаль нуурын бүсийн түүхэнд дөрөвт бичигдсэн хүчтэй газар хөдлөлтөд тооцогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647024
1 эможи

keyboard_arrow_up