“Жилд дунджаар 100 бөхөөс допингийн ШИНЖИЛГЭЭ АВНА“

2023 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр "Допинг ба спортын авлига" сэдвээр хэлэлцүүлэг " ХЗДХЯ-д боллоо.

Хэлэлцүүлгээр тамирчдад допингийн эсрэг мэдээлэл сургалтыг тогтмол явуулах, шинжилгээний хариуг олон улсын жишгийн дагуу хурдан шуурхай гаргаж өгөх асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн допингийн шинжилгээг нийтэд ил тод болгож, спортын авлига гэх асуудлыг халах талаар олон улсын туршлагаас хуваалцлаа.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав

Өнөөдрийн байдлаар нийт 91 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн. Цаашид допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдэд допингийн шинжилгээг давтамжтайгаар авч ажиллах хүсэлтийг тавьсан. Тухайлбал жилд 100 бөхөөс допингийн шинжилгээг тогтмол авч байх ажлыг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн аймгийн цолтой бөхчүүд шинжилгээнд хамрагдах нь бага байдаг учир аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах ажлыг баяр наадмыг зохион байгуулах хороодтой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн допингийн шинжилгээг тогтмол хийхэд төлбөр, мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг. Нэг хүний шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага 350 орчим доллароор манайхаас авч хийлгэдэг.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр 

Тухайн тамирчны биед байгаа бодисыг илрүүлэх процесс нь дэлхийд дээд тал нь 20 хоног хамгийн багадаа 3 цагийн дотор гардаг. Гэтэл манайд бөхөөс допингийн шинжилгээ аваад 9-10 сар болж байж хариу нь гардаг. Үүнийг Монголын  допингийн эсрэг үндэсний байгууллага анхаарах хэрэгтэй. Хариу нь гарвал үүнийг шинжлүүлсэн газар буюу хариуцаж байгаа байгууллага нь өөрөө олон нийтэд мэдээлэх эрх үүрэгтэй. Түүнчлэн допингтой холбоотой асуудлыг манайхан ихэвчлэн нийгмийн сенсац болгох гээд байдаг. Нэг бөхөөс допинг илэрвэл бүгдийг нь хардаж, харлуулах асуудал их ажиглагддаг. Үүнийг бид олон талаас нь харж, судалж тамирчны эрх ашгийг бодох хэрэгтэй. Хэрэв тухайн тамирчин допингтой холбоотой асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй гэвэл дотоод болон олон улсын шүүхэд хандах бүрэн эрхтэй байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647019
0 эможи

keyboard_arrow_up